МАН-ын дарга Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, удаа дараа зарлан дуудсан боловч тэрээр өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн шалтгаанаар тус газарт очиж тайлбар мэдүүлэг өгөхгүй байгаа аж. Тиймээс Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2-т заасан үндэслэлээр Монголын хуульчдын холбоонд хандаж, иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичиг илгээгээд байсан юм.
Өнөөдөр хуульчдын холбооноос уг албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд иргэн Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах хүсэлтэй нэр бүхий дөрвөн өмгөөллийн нөхөрлөл, өмгөөлөгч бий гэжээ. Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой болж байна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ