Д.Даваахүү уяач рекламны “мангас” болоод амжив


  Хөдөлмөрийн баатар Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүүг Төв аймгийн уугуул гэдгийг хэн хүнгүй мэднэ. Одоогоос гурван жилийн өмнө Хөдөлмөрийн баатарынхаа найрыг нижгэр тэмдэглэсэн гэдгийг санаж буй биз. Түүнд морь уяхаас гадна жүжиглэх авьяас бий гэдгийг “Юнител” группийн сурталчилгаанаас харж болно. Тэрхүү рекламанд Д.Даваахүү уяач чадварлаг тоглосны дээр нийслэл хотын энд тэнгүй түүний зурган самбар байх болоод удаж байна. Зарим нэг нь шооч нөхдүүд уяачийг рекламны мангас болсон хэмээн хошигнодог болсон гэнэ лээ. 

 


Таван настайгаасаа эхлэн хурдан морь унаж эхэлсэн хэмээн ярьдэг тэрбээр “Би  битүүний урд өдөр буюу тоос шороо гөвдөг өдөр төрсөн. Тоос гөвдөг өдөр төрснөөрөө хурдан морины тоосонд л явах хувьтай байсан юм байлгүй” хэмээн хуучилсан байдаг. 

 


Монголын XX зууны бахархал болсон Мөнхийн Данзанням хэмээх алдартай уяачийн гал голомтыг залган олноо дуурсагдаж яваа энэ эрхэм   Монголын морин спорт, уяачдын  хөгжилд томоохон хувь нэмэр оруулж яваа. Морь уяж эхэлсэн цагаасаа хойш 20 гаруй түрүү, дөч гаруй айргийг зөвхөн улсын баяр наадмаас авсан байна.

 

Э.Нашка