Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын яамдууд дэд сайдтай ажиллахаар шийдвэр гаргасан байгаа. Өнгөрсөн долоо хоногт сайдуудын суудлаа бүтэн болгож үлдсэн дөрвөн сайдаа томилсон Засгийн газарт одоо дэд сайдууд болон агентлагуудын дарга нарыг томилох том ажил бий.
Элэг бүтэн болсон Засгийн газар хэзээ дэд сайдуудаа томилох нь тодорхойгүй байгаа ч намрын ажил ид ундарч байгаа энэ үед томилгоонуудаа нэг мөр болгож, цаашлаад агентлагуудын дарга нараа цаг алдахгүй шуурхай томилохыг гишүүд хүсч байгаа юм. Харин дэд сайдуудыг Засгийн газрын хуралдаанаар томилох хуультай бөгөөд маргааш буюу Лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар томилчих болов уу гэж харж хүлээж байна.
Дэд сайдтай ажиллах болсон шалтгаан нь яамдуудыг эзэнгүйдүүлэхгүй байхаар шийдсэн. Дэд сайдуудын үндсэн үүрэг юу вэ гэхээр сайдуудыг байхгүй үед орлоно, мөн харилцан зөвшилцсөний үндсэнд зарим нэг чухал баримт бичигт сайдаа төлөөлж гарын үсэг зурах зэрэг үүргүүдийг хүлээх ажээ.
О.Сайхан
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ