Өнгөрөгч 7-р сарын 29-ний өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албан хаагчид Онцгой байдлын Ерөнхий газрын удирдах албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж, зарим удирдлагыг нь цагдан хорьсон гэх мэдээлэл тархаад байгаа. Тодруулбал, ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадам болон тус газрын Хангалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэлийг нарыг шүүгчийн захирамжаар цагдан хорьсон гэнэ.
Тэднийг онцгой албаны хэрэгцээнд тусгай тоноглосон Газель маркийн машин авах тендер зарласан ч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, ямар ч тоноглолгүй тээврийн хэрэгсэл өндөр үнээр авсан хэргийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, завшсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Breakingnews.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо