“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд хамтлагийн гишүүдэд “Алдрын Од” одонг нь нийслэлийн удирдлагууд гардуулж өгёөн юм. Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд боллоо.
Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий Найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажилласан юм. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулснаас гадна рок попын бүх одод Наран, Дашдондог, Дэлгэрмөрөн, Хишигдалай, Баярцэцэг нар Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцсон юм. Ингээд Харанга хамтлагийн тоглолтын зурагнаас хүргэж байна.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна