МАН-ын залуу улстөрчдийн түүчээ болж яваа залуусын тэргүүн эгнээд Ховд нутгийн унаган хүү С.Бямбацогт багтдаг. Тэрбээр энэ удаагийн сонгуульд баз Д.Батцогттойгоо нэг тойрогт таарсныг санаж буй биз. Ховд нутгийнхан энэ удаагийн УИХ-д төрд түмнээ төлөөлүүлэх эрхмээр С.Бямбацогтыг сонгон түүнд их итгэл үзүүлсэн.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт сайдын тамга тэмдгээ аван Хууль зүй, дотоод хэргийн сайдыг хашихаар давхар дээл өмслөө. Тэрбээр дөрвөн их ой давхацсан үндэсний их баяр наадмаар үзэсгэлэнт гэргийн хамтаар төв цэнгэлдэхийн төв асарт ийн саатсан бол дараагийн өдөр нь Хүй долоон худагт наадсан юм. Хурсан олон С.Бямбацогт гишүүний гэргийн намба аалийг жинхэнэ төрийн түшээ хүний эхнэр шиг даруухан аальтай, нүдэнд дулаахан бүсгүй хэмээн магтаж байсан юм. Сонирхуулахад тэд наадмын эхний өдөр ихэр хөвгүүдээрээ гоён төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн билээ. Харин яг жилийн өмнө тэрбээр том хүүгээрээ гоён төв цэнгэлдэх хүрээлэнд ирж байсан байна.
Э.Нашка
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Ч.Лодойсамбуу: Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсанд баярлалаа
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ