Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл “Ардчилсан нам 2016-2020 оны нийслэлийн ИТХ-д олонхи болбол хотын даргаар намайг ажиллуулна гэдгээ зарлалаа. Нэр дэвшигчиддээ талархаж байна. Итгэл найдварыг хадгалан, улам ихийг хийж бүтээнэ гэдгээ хэлэхийг хүсч байна” гэж хэлж байлаа. Тэрбээр 2012 оноос хойш нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг зангидсан гар шиг ажилласан.
Үүний дүнд шидтэй юм шиг бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Бид шидтэй биш, гэхдээ бүтээн байгуулж чадсан хэмээн бяцхан хошигнож байв. Энэ эрчээрээ дэлхийн бусад хотууд атаархмаар сайхан хотыг бүтээн босгоно гэдгээ ч амлаж байлаа. Сонгуулийн үеэр Э.Бат-Үүлийн багийг багаар нь дэмжие хэмээн нийслэл даяар хөдөлгөөн өрнүүлсэн ч эцсийн сонголт МАН байсан нь олон хүмүүсийг гайхшруулсан нь мэдээж. Гэхдээ түүнд алга ташин баяр хүргэгсэд олон байсан. Тэр дөрвөн жилийн хугацаанд нийслэл хотод дөчин жил хийж чадаагүй олон зүйлийг шинэчлэн бүтээн байгуулсан гавьяатай мэр хэмээн түүхэнд тэмдэглэгдэх биз ээ.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна