УИХ-ын сонгуульд тааварлашгүй нэр дэвшигч тодорсны нэг нь МАН-аас нэр дэвшигч Д.Гантулга байсан юм. Тэрбээр 30 хүрээгүй МАН-ын залуу гишүүдийн нэг. Гэхдээ намд ажилласан түүх нь харьцангуй удаан ажээ. Монголын лектор төвөөс өрх тусгаарлан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулж, МАН-ын залуу гишүүдийг чадваржуулах ажилд ханцуй шамласан нэгэн гэнэ. Нэг ёсны энэ үеэсээ эхлэн өөрийгөө ч, гишүүдээ ч улс төрд бэлтгэж эхэлсэн гэж болно.
Мөн хамгийн сүүлд гэхэд “Ангараг руу нүүцгээе” лекц хийж, Улаанбаатар паласын их танхим оюутан залуусыг цуглуулж байсан юм. Мөн Хэнтий аймгийн тойрсон “Монголын зүрх хэнтий” нэртэй лекц зохион байгуулж, номын аялал ч хийж байсан удаатай. Тэр тийм л туршлагатай нэгэн. Дөрвөн их ой давхацсан үндэсний их баяр наадмын өдөр усан цэнхэр өнгийн дээлээр гоён төв цэнгэлдэхэд ирсэн нь энэ. Түүнд Хэнтийчүүд төдийгүй монголын ард түмэн их итгэл хүлээлгэсэн.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна