Загварын тайзнаа гунхаад багагүй хугацааг өнгөрөөсөн ч “Никитон” хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулуунтай ханилснаар загвар өмсөгч Т.Энхтуяа богино хугацаанд олны танил болсон гэгддэг. Өөрөөсөө арав гаруй насаар ах, дуучин нөхөртөө ойролцоо насны хүү, охин хоёр төрүүлж өгсөн тэрбээр үнэтэй бэлэг, тансаг амьдралаа харин ч нэг гайхуулах дуртай. Чөлөөт цагаараа загвар өмсч, харийн оронд зугаалсан шигээ тун ч таатай амьдардаг гэх түүнд нөхөр нь үе үехэн гэнэтийн бэлэг барьдаг нь ч үнэн.
Сүүлийн үеийн загвартай цоо шинэхэн гар утас, гоёл чимэглэл, үнэтэй брэндийн хувцас хэрэглэл, тансаг үнэртэн гээд л охид хүүхнүүдийн атаархлыг төрүүлэм сайхан бэлэгнүүдээ тэрбээр олноос огтхон ч нуудаггүй.Харин энэ удаа Баачкагийн гэргий манай урдаа барьдаг топ Сэлэнгэ, Уянга, мисс Батцэцэг нартай бикинитэй зургаа цахим хуудаснаа постолжээ.Хоёр хүүхэд төрүүлсэн ч тайзан дээр гунхаж байсан шигээ формоо алдаагүй тэрбээр имсс топуудаас дутах юм ер алга. Дуучин залуугийн мөрөөдлийг биелүүлж, жаргалтай айлын тэргүүн болгосон үзэсгэлэнт гэргий нь өдгөө яг л “Үүлэн үст” шиг харагдаж байгаа биз.
Э.Нашка .
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ