Нямтайширын хүү, ач хүү хоёр алтан гадас шиг л гялалзаж яваа гэх бор шувуу нисэлдэж эхэллээ. Тодруулбал төрсөн хүү Н.Номтойбаяр нь УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдохын сацуу бүр сайд болоод зогсохгүй Эрүүлмэндийн сайдын түр орлон гүйцэтгэгчийн ажлыг давхар хашихаар болсон тухай мэдээлэл чих дэлссэн.
Тэгвэл Н.Номтойбаярыг 17-хон насанд нь аав болгосон, Нямтайширын ач хүү Н.Мөнгөншагай гэгч АНУ-ын цэргийн сургуульд эх орныхоо нэрийг өндөрт өргөн яваа гэх. "МАК"-ийн Б.Нямтайшир тэдний гэр бүл улс эх орондоо нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь Н.Мөнгөншагай. Эрхэм гишүүний хүү Н.Мөнгөншагай аав гэхээсээ өвөөтэйгөө ойр өссөнийх чекист эрхмээс сурсан зүйл багагүй. Дэлхийн нэр хүнд бүхий АНУ-ын Цэргийн академи буюу "West Point"-д олон улсын 125 оюутан суралцах хүсэлт явуулснаас 16 нь тэнцсэний нэг нь Н.Мөнгөншагай байсан гэнэлээ.
"Сант" сургуулийг төгссөн хүү бүх талаараа бэлтгэгдсэн дэлхийд зөвшөөрөгдөх хэмжээний боловсролтой байсан талаарх мэдээ хэдэн жилийн өмнө монголчуудыг омогшуулсан. Тэр тус академид суралцахаар тэнцсэн хоёр дахь Монгол сонсогч. Сургуульдаа тун амжилттай суралцаж буй хүү цаашдаа монголын зэвсэгт хүчний салбарын ирээдүйд их зүйл хийх боловсон хүчин хэмээн магтуулдаг гэнэ. Тэр ч утгаараа Нямтайширын гэр бүл ирээдүйн Батлан хамгаалахын сайдыг бэлдэж байгаа бололтой гэж харах ч хүн бишгүй их байна.
Э.Нашка
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо