Манайхан гадаадынхан л гэвэл дарга цэрэггүй, дээр дооргүй хөл алдан байдгаа барьж гүйхээс наагуур юм болцгоодог. Тэгвэл яг ийм жишээ саяхан бидний өмнө болж өнгөрлөө.
Тодруулбал интернэт худалдааны Алибаба сайтыг үүсгэн байгуулагч тэрбумтан Жэк Ма эдгээр өдрүүдэд Асашёрюү Д.Дагвадоржийн урилгаар манай улсад зочилж байгаа билээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "Хаан жимс" амралтын газар тухлаж, Д.Дагвадоржийн зүгээс Жэк Ма-д тусгайлан бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхсон. Тэгвэл уржигдар түүний зүгээс УИХ-ын дарга М.Энхболдтой ажил хэргийн уулзалт өрнүүлж, монголын залуучуудад лекц уншсан билээ.
Тэр үеэр Жэк Ма төрийн хүндэтгэлийн ордонд жинс өмсөн энгийн хувцастай саатсанд нь манай цахим ертөнцийнхэн дүргүйцлээ илэрхийлж эхэллээ.
Тэдгээрээс онцолбол “Зохиолч яруу найрагч Б.Батрэгзэдмаа Жирийн Монгол иргэн жинстэй орж чадах уу ??? Манай төрийн ордонд жинстэй уг нь ордоггүй юм. Жинстэй орохыг хүлээн зөвшөөрсөн нөхөд бол таны даяарчлалд итгэсэн хэдхэн хөөрхийлөлтэй амьтад”хэмээн хатуухан шүүмжлээд авлаа. Нээрээ л жирийн монгол иргэн байсан бол төрийн ордондоо жинстэй битгий хэл пүүзтэй ч алхуулахгүй байсан даа...
Э.Нашка
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо