Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгаар багагүй хугацаанд овоглосон МУГЖ дуучин Э.Бүрнээбаяр өдгөө чөлөөт уран бүтээлч гэгдэж буй. Дуудсан цагт нь оччихоод бусад үед нь өөрийнхөө уран бүтээлд анхаарч байгаа гэсэн. Түүний нэрийн хуудас бол “Амьдралаа би чамд хайртай” дууг МҮОНТВ-ээр “Амьдрал” нэвтрүүлгээр зохиомж болгон гаргасан ч одоо болтол клип хийлгээгүй нь сонин. Анхны ханиасаа салаад олон жил ганцаараа явсан ч өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар явахдаа нэг ч удаагүй шантраагүй гэдэг. Харин өдгөө гурван хүүхэд нь хүний зэрэгт хүрч дуучинг эмээ болгоод амжсан гэнэ лээ. 42 насныхаа босгон дээр чуулгын хөгжимчнөөр орсон 20-той залуугийн хайрыг татаж найман жил хамт амьдарсан гэх ярианы эзэн болж явсан тэрбээр үүнийг харин эрс үгүйсгэдэг юм билээ. Харин тэрбээр энэ удаа чуулгынхаа дүрэмт хувцсаар гоён төв цэнгэлдэхийн гадна ийн зогсож байхад нь манай зурагчин амжиж түүний патиарыг буулгасан нь энэ. Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна