Хоёр өдрийн өмнөөс л цахим сүлжээгээр олон нийтийн анхаарал татсан гол зүйл болоод байгаа нь Солонгосын “E-Mart” дэлгүүрийн сүлжээ Монгол улсад нээгдэж бараануудаа 50 хувийн үнээр зарж ард иргэдийг хуйлруулаад байлаа. “Алтай трейд”-ын оруулж ирсэн энэ бизнесийн хямдрал нэг ч хоног үргэлжилж чадалгүй хаалгаа барьсан. Учир нь ачааллаа дийлэхгүй байгаа учраас хэрэглэгчидээ тог тасарсан авсан бараануудаа үлдээгээд гар хэмээн бараг л хөөж байсан сурагтай. Монголд аятайхан үйлчилдэг, хямд үнэ, харьцангуй найдвартай бараатай, тав тухтай орчин бүрдсэн дэлгүүр нээгдсэн хэмээн үзэж байсан ч үгүй байжээ. Хоёр өдрийн дотор 400.000.000 вон Солонгос руу гараад явчихажээ ард түмэн минь. Korea Herald сонины мэдээгээр туршилтын үйл ажиллагаа явуулсан 26, 27-ны өдрүүдэд E-Mart дэлгүүр 400 сая воны ($353.515) борлуулалт хийснээ тайлагнасан нь төсөөлж байснаас гурав дахин их дүн гэнэ. Нээлтийн өдрийн 15:00 цаг гэхэд 3.500 гаруй үйлчлүүлэгч дэлгүүрт ирсэн бөгөөд энэ хугацаанд олон удаа орох хаалган дээрх урсгалыг хааж хязгаарлахад хүрсэн байна. Тэгвэл нээлтээ хийсний маргааш нь аадар бороо орж “Е-Март” дэлгүүрийн урд замд үер бууж олон машин живэхээ дөхсөн. Монголчууд бид санаж байгаа бол хичнээн аймшигтай аадар бороо орсон ч тэр хавийн замд үер бууж байсныг санах хүн бараг л байхгүй. Тэдний энэ үйлдлийг бурхан тэнгэр ч таалсангүй тус дэлгүүрийн урд талыг үерийн усаар хааж байна. Монголын эдийн засаг уналттай байгаа энэ үед дотоодын Макс, Оргил, Боса, Миний дэлгүүр, Оргил, Сансар, гэх зэрэг сүлжээ дэлгүүрүүд байсаар байтал Солонгос улсын зах зээл рүү Монголчууд бид хөрөнгө оруулж байгаа нь харамсалтай. Макс, Оргил, Боса, Миний дэлгүүр, Оргил, Сансар, гэх зэргийн дэлгүүрүүдийн орлого цэвэр Монголдоо үллдэж эдгээр дэлгүүрүүд барилгын салбарт орж Монголдоо бүтээн байгуулалтыг хийж байгаа нь бидний нүдэнд ил харагадаж байгаа билээ. Гадаадын олон жуулчид манай улсаар аялаад буцахдаа олон зүйл дээр сэтгэл хангалуун байдгаа хэлсний нэг нь үйлчилгээний салбар буюу супермаркетуудын үйлчилгээ маш сайн байдаг хэмээн хэлсэн байдаг. Тэгвэл Солонгосын сүлжээ “Е-Март” дэлгүүр Монголд борлуулагдаж байгаа үндэсний бүтээгдэхүүний 20-30 хувийг Солонгос улс руу зөөж эхэлж байна. Энэ нь Монгол улсын эдний засаг болон үйлчилгээний байгууллагын нэмэн өртөгт томоохон хохирол учруулах юм. Ард иргэдийг нээлтийн хямдрал нэрээр 50 хувиар бараа зарж байгаа нь бидний хямд үнээр чанартай зүйл авах гэсэн сэтгэхүй дээр “Е-Mарт” дэлгүүр Солонгосын хугацаа нь дууссан барааг шахаж тоглолт хийж байна. Монголчууд бид хэзээнээс л үндсэрхэг үзэлтэй Бурхан шашинаа дээдэлдэг ард түмэн. Тиймээс ямар нэгэн Солонгосын хүүхдийг тэжээх биш ирээдүй болсон хойч үе өөрсдийн үр хүүхдүүдээ тэжээхэд карманаасаа мөнгөө гаргах хэрэгтэй биз ээ.
Эх сурвалж:Breakingnews.mn

Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ