АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг дарангуйлагч гэж хэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр Ардчилсан намын их хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.
“Путинийг дарангуйлагч” гэж хэлсэн шалтгаанаа Байдан “ОХУ, АНУ-ын дотоод асуудалд хошуу дүрж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг хооронд нь санаатайгаар маргалдуулж, эмх замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөж байна. Путинээс тусламж хүссэн Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй. Тэрбээр “ялалт л байгуулж байвал” гэсэн хандлагаар энэ удаагийн сонгуульд оролцож байна. Би энэ эрхэмд итгэхгүй байна. Тиймээс америкчууд сонголтоо сайн нягтлах хэрэгтэй” гэж хэлжээ.
Трамп өчигдөр ОХУ-ын Тагнуулын байгууллагын устгасан Хилари Клинтоны 30 мянган цахим шууданг олж өгөхийг хүссэн билээ. Хилари Төрийн нарийн бичгийн даргыг албыг хашиж байхдаа улсын нууцын зэрэглэлтэй материалыг хувийн и-мэйл хаяг руугаа илгээдэг байсныг тогтоосон билээ. Трамп хэрвээ Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд Москва хотноо төрийн айлчлал хийж, хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцааг цэглэхээ дэмжигчдээ амласан юм.
Эх сурвалж:SHUUD.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ