"Хүн алж тоглосон залуус" уран сайхны кинонд эротик дүр бүтээгээд амжсан Ичинхорлоог МҮОНТ-ын эфирийг чимдэг мисс нэвтрүулэгчдийн тэргүүн эгнээнд багтаадаг. Тэрбээр Батболд гэх эртэй анхны амьдралаа зохиосон ч хувь заяаны эрхээр тус тусынхаа зам мөрийг хөөх болсон гэдэг. Харин эдүгээ “Оюуны Ундраа” компанийн захирал Амарсайхан хэмээх бэлтэй эрийг цайг чанах болсныг манайхан мэднэ .
Амарсайханы хувьд бизнесмэн төдийгүй өнгөрсөн сонгуулиар НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдоод авсан. Цагтаа Монголын сайхан бүсгүй” тэмцээний мөнгөн эрдэнийн титэм тэргүүндээ залж байсан бүсгүй өдгөө нас дөч хол давсан ч өдрөөс өдөрт залуужиж байгаа нь олны нүдэн дээр ил байдаг нь тодорхой. АНУ-д багагүй хугацаанд амьдарч, мэдлэг боловсролоо дээшлүүлээд ирсэн тэрбээр энэ удаа үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа хөтлөн ажлын хамтрагч нартайгаа ийм нэгэн патиар татуулж байхад нь бид дурандаа амжиж буулгасан юм.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна