"Guys" хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт холбогдсон талаар сайтуудаар хоёр сарын өмнө цацагдаж байсныг санаж буй биз. Тодруулбал, Замын-Үүдийн гаальд олны танил хүн хар тамхи оруулах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл тараад байсан юм. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ дагуу тагнуулынхан очиж шалгалт хийжээ. Тус хэрэгт "Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж байсан билээ.
Энэ мэдээлэл цацагдаж амжаагүй байхад тус хамтлагийн гурав Х.Бат-Ундралыг хамтлагаас сар гаруйн өмнө гарсан гэж мэдээлж байсан. Харин Х.Бат-Ундрал өөрийн цахим хуудаснаа “ийм хэрэгт холбогдоогүй, надад итгэж байгаа хүн бүрт баярлалаа” хэмээж байсан юм. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг муу нэр зүүгээд байсан Х.Бат-Ундрал баяр наадмын өдөр Хүй долоон худагт уяачдын галаар зочилсон шигээ ийн наадсан юм. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг энэ дээ. Сонирхуулахад тэрбээр Catwalk хамтлагийн Э.Тунгаатай амрагийн холбоотой болсон тухай баттай эх сурвалжаас мэдээлсэн юм.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна