Лондонгийн олимпийн татамид эх орныхоо нэрийг гаргаж, монголчуудын медалийн буухиаг эхлүүлсэн жүдоч С.Ням-Очир баяр наадмын өдөр үндэсний хувцсаараа гоён төв цэнгэлдэх хүрээлэн рүү алхаж явсан юм. Зуны олимп эхлэхэд хэдхэн хоног дутуу байгаа бөгөөд монголын ард түмэн С.Ням-Очирыг урамтай сайхан барилдаж Рио-гийн тэнгэрт улсынхаа далбааг мандуулан олимпийн медалиа ихэрлүүлээрэй хэмээн ерөөж сууна.
Сонирхуулахад түүний гэргийг манай шилдэг жүдочдын нэг П.Лхамдэгд гэдгийг спорт сонирхогчид андахгүй. Тэдний хайран дундаас мэндэлсэн хүү өдгөө гурван настай. Тэдний амжилтаас дурдвал П.Лхамдэгд нь азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Харин МУГТ С.Ням-Очир Лондонгийн олимпийн хүрэл медаль ААШТ-ий мөнгө, хүрэл, медальтай билээ. Их спортоос төрсөн залуу хосууддаа аз жаргал хүсэхийн сацуу спортын өндөр амжилт хүсье.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна