Яг ингэж өөртөө хэлж байгаа болов уу гэмээр нөхөр бол банхар хочит Баянзүрх дүүргийн Засаг ноён асан Б.Батзориг. Тэрбээр засаг байх хугацаандаа татвар төлөгчдийн мөнгөөр дүүрэгтээ банхрын хөшөө бариуллаа хэмээн баахан жавтий хүртэж байсныг санаж буй биз.
Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй гэдэг шиг банхар хэмээн олонд алдаршсан Б.Батзориг өнгөрсөн сонгуулиар төр түшилцэх төрийн тэргүүнээр сонгогдсон. Түүнийг нэр дэвшиж байхад нь Б.Батзориг дүүргийн Засаг даргаар ажиллахдаа дүүргийн төсвийг иргэдийн хувьд тулгамдаж байгаа зүйлд зарцуулж чадаагүй хүн УИХ-ын гишүүн болоод дүүргийн иргэдийнхээ төлөө илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэхэд бэрх хүн хэмээн тойргийнхон нь үзэж байсан юм. Гэсэн ч тэр эр хүний 13 мэхээ ашигласан уу ямартай ч гишүүний суудалд суун бүрэн эрхээ баталгаажуулаад авсан. Харин үндэсний их баяр наадмаар гэргийн хамт төв цэнгэлдэхэд ийн саатсан юм.
В.Баяраа
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна