Х.Болорчулууныг нутгийнхнаас нь өөр хүмүүс бараг танихгүй байж мэднэ. УИХ-ын “бор төлөг”-ийг нэгээр нэмсэн тэрбээр “хэлгүй гишүүд”-ийн тоогч давхар нэмсэн түүнийг улс төрийн хүрээнийхэн нь “барьцгүй этгээд” гэж нэрэлдэг гэх. Учир нь Х.Болорчулуун анх Дорнодын бизнесмэн байхдаа эрх ашгаа даатгаж, тухайн үедээ нутагт нь хүчтэй байсан Иргэний Зориг намд элсэж идэвхтэн гишүүн нь болж явсан нэгэн.
Гэтэл салхи эргэж ИЗН нь нутагт нь нөлөөгөө алдаж М.Зоригт гишүүн Сүхбаатар аймаг руу дайжиж одсонд маш их ганцаардаж улс төрийн хамгаалалтгүй болсон гэх.Ингээд мань найдваргүй этгээд маань ялалтын улаан тугаа мандуулсан МАН-д элсэж намын дарга, ерөнхий сайд байсан Сү.Батболдод тал олж байгаад тухайн үед аймагтаа хувиарлагдсан хамаг л тендер төсвийг халааслах болсон гэж яригддаг юм билээ.
Ингээд аймагтаа тэргүүн баяны нэг болсон тэрээр улс төр гэдэг бялууны зах зухыг амсах болсоны хувиар карериа өсгөхөөр шийдэж “унаж яваа бөх” намынхаа эсрэг “салаавч өгөөд” , намын улаан батлахаа хаяж бие даасан юм.Харин өнөө жил тэрбээр гишүүнчлэлээ сэргээж МАН-даа орж ялалт байгуулан нэг суудал авч ирсэн билээ. Анх түүнийг папмерстай гишүүн хэмээн ёжилдог байсан тухай бор шувуу нисэлддэг. Харин одоо бол тэрбээр УИХ-д хоёронтоо сонгогдохын сацуу хэлд битгий хэл хөлд орсон хэмээн өмөөрөх хүмүүс ч олон байгаа юм. Үндэсний их баяр наадмаар мань Х.Болорчулуун гэргийн хамт хөх өнгийн дээлээр гоён төв цэнгэлдэхэд ийн саатсан юм.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна