Улстөрийн ууган хүчин болсон МАН олон төмөр хатагтайтай. Тэдний хоёр нь үндэсний их баяр наадмаар ийн хамтдаа төв цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн юм. Бүр тодруулбал өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан, Сүхбаатарчуудын итгэлийн хүлээн төрд түмнээ төлөөлөх түшээдээр Ц.Цогзолмаа, Ц.Гарамжав нар сонгогдсон билээ.
Ц.Цогзолмаагийн хувьд өмнө нь төрийн өндөр хариуцлагатай албыг хашиж байсан туршлагатайн дээр НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, намын бүсгүйчүүдээ нэгтгэн зангидаж олон ажлын ард гарсан аатай зангарагтай улстөрч эмэгтэй хэмээн журмын нөхөддөө үнэлэгддэг. Харин Ц.Гарамжавын хувьд өнгөрсөн онд Азийн хүчирхэг 50-н эмэгтэйн нэгээр шалгарч эх орныхоо нэрийг олон улсад өргөсөн “Монполимент”-ын Ц.Гарамжав хэмээн олонд танигдсан энэ эмэгтэй хийсэн бүтээснээрээ өөрийгөө дархалж тамгалсан нэгэн. МАН энэ удаа үнэмлэхүй ялалт байгуулан 12 эмэгтэй гишүүн УИХ-д сууж буй. Тэдний хоёрыг жишээ болгоход ийм байна. Улстөрд хатан ухаанаар хандах тэдний ажилд амжилт хүсье.
В.Баяраа
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна