Анх “Ийм нэгэн дурлал” киноны Туулайхүү Сарны нулимс киноны гол дүрд тоглосноор олны танил болох гараагаа эхэлсэн С.Тэмүүжингийн уран бүтээлч, жүжигчин болох үндэс нь Boomtown хамтлагтай салшгүй холбоотой нь мэдээж. Тус хамтлагийн авьяаслаг залуус оюутан байхаасаа л хамтлагаараа тоглолтонд оролцож, сургуулиараа их бахархдаг болсон гэдэг. Өдгөө “Boomtown”-ы Тамираа драмын театр, Алдраа Маск продакшнд жүжигчин, Ган-Очир UBS телевизэд, Баяраа fantastic продакшинд гээд бүгд тус тусдаа ажиллаж байна.
Харин С.Тэмүүжин Эмоци продакшныг байгуулан маркетинг нь хариуцан тун амжилттай яваа. Эр хүн боловсрол мэдлэгтэй, чадалтай байж, түүнийгээ брэндээр чимвэл гоё харагдана гэж үздэг хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдаж байсан тэрбээр сүүлийн үед олон ангит киногоор занималдан үзэгчдийг байлдан дагуулсныг санаж буй биз. Тэгвэл Михиалд нэг бодол бий гэсэн шиг С.Тэмүүжин дараагийн контентынхаа санааг аль хэдийнэ олж бэлтгэл ажилдаа орсон нь дамжиггүй биз. Харин тэрбээр энэ удаа ажил хэрэгч костюмаар гоён алхаж явсан юм.
В.Баяраа
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна