Ганц бие ээж ч гэлээ ажил амьдралаа товхийтэл нь аваад явчихдаг бүсгүйчүүд манай урлаг соёлынхны дунд олон бий. Тэгвэл тэдний нэг нь “Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа. Жүжигчин Т.Билэгжаргал, Г.Анхмаа нарын салсан тухай шуугиан олныг гайхшруулж байсан цаг саяхан. Урлагийн сайхан хос, үлгэр жишээ сайхан залуу гэр бүл гэдгээр нь хүлээж авсан фенүүдэд нь энэхүү мэдээ бараан байхаас ч яахав.
Хөөрхөн охин, гэргийгээ орхин өөрийн жаргалыг хөөсөн Т.Билэгжаргал хөл дээрээ зогсож чадахгүй шахам шал согтуу СУИС-аас гарч явахдаа нэгэн телевизийн дуранд өртөж, ярилцлага хүртэл өгөөд авснаас нь харахад тэрбээр ичих булчирхайгүй нэгэн болох нь батлагдсан.Тэрбээр сүүлд мөн зодооны хэрэгт холбогдож, нэлээд асуудал дагуулсны эцэст дээлээ нөмөрчихөлгүй өнгөрсөн билээ.Тэгвэл эхнэр болон бяцхан охиноосоо нүүр буруулж, модель бүсгүйтэй жиг ургуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа дэлгэж, олны амыг ангайлгаж байсан Т.Билэгжаргал үүгээрээ Г.Анхмаагаас нэг мөр салж буйгаа тунхаглаад авсан байж болох. Гэхдээ Г.Анхмаа гандан буураагүй харин ч улам жавхаажиж ганц бие ээжийн үүргийг сайн биелүүлж яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна