Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг даан ч нэг даадаггүй эрхмээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тодроод байна. Түүнийг хийсэн ажил, санаачилсан хуулиараа анги хамт олноо манлайлах бус авгай хүүхэн, хутга шөвгө, зодоон цохионы асуудлаар онцгойрдог гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Түүний талаарх сөрөг мэдээлэл, холбогдсон хүүхнүүд, зодсон зодуулсан хүмүүс, "хээл хахууль" гээд тоочоод байвал ундраад л байна.
Тэрбээр одоогоос 4 жилийн өмнө Тэрэлж дэх 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд Б.Мандухай хэмээх бүсгүйтэй маш нууцлаг хурим хийж, насан туршдаа бие биенээ үнэнч хайраар хайрлахаа амлаж байсан. Харин түүний амлалт сонгуулийн мөчлөгтэй адил 4дөрвөн жилийн хүчинтэй байдаг бололтой. Сүйн цагаан хуриман дээрээ ирсэн зочдын өмнө өгсөн Н.Номтойбаярын амлалт нэгэн дууч шувуухайн энгэрт мартагджээ.
Тэрбээр хоёр жилийн өмнөөс эхлэн "Киви" хамтлагийн дуучин Агийтай болзох болсон талаар олон эх сурвалж онцолсон. Бүүр Агийг бөөгийн хүчээр Н.Номтойбаярыг өөрийн болголоо хэмээн бичсэн эх сурвалж ч бий. Өдгөө Н.Номтойбаярынх гэдэг айл 2 охинтой. Түүний бага охин нь дөнгөж ой гарантай гэх. Нялх үрээ өлгийнөөс нь салаагүй байхад өөр бүсгүйг амрагласан эрхэм гишүүн энэ удаа Агийд шинэ машин бэлэглээд зогсохгүй 70-77 гэх улсын дугаартай өөрийнхөө машины номертой ижилхэн дугаарыг бэлэг болгон барьсан бололтой юм.
Сонирхуулахад Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдохын сацуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилогдоод буй. Гэтэл нялх үрсээ, эхнэрээ умартсан эрхэм гишүүн ичиг ичиг. Харин Монгол журамт бүсгүйн аалиа гээж нялх хүүхэдтэй айл гэрийг үймүүлсэн П.Алтанцэцэг юу бодож байгаа бол гэдэг сонирхолтой. Гадны улс орнуудад ажил хэргийн асуудлаас бус амин хувийн асуудлаа шийдэж чадалгүй, амрагаа ил гаргасан улс төрчид ихэнх нь саналаараа огцордог. Харин энэ удаа тулах төрийн багана болсон Н.Номтойбаяр ил цагаан энэ явдал олонд лав тийм ч таатай байхгүй нь ойлгомжтой.
Э.Нашка
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Ч.Лодойсамбуу: Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсанд баярлалаа
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ