Хоёр нам солин урвагч шарвагч нэр зүүснээс болоод улстөрөөс ангид амьдраач ээ хэмээн шүүмжлэлд өртсөн Д.Тэрбишдагва зангарагаараа Сонгинохайрханчуудынхаа итгэлийг хүлээн төрд түмнээ төлөөлөхөөр болсон. Харин дөрвөн их ой давхацсан үндэсний их баяр наадмаар тэрбээр гэргийн хамт өнгө уусгасан улаан, ягаан дээлээр гоён төв цэнгэлдэхийн төв асарт тухалсан юм.
Сонгуулийн дараа сандал ширээний хуваарилалт явагддаг нь нэгэнт нууц биш учир МАХН-аас МАН-даа эргэн ирсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт ямар бэлэг бэлдсэн нь тун удахгүй ил болох биз ээ. Эсрэгээр чин сэтгэлээр МАН-даа эргэн ирсэн бол тэдэнд алга ташин баяр хүргэх нь зүйн хэрэг биз. Хамтдаа ард түмнээ түм буман асуудлаас гаргахад тулхтай улстөрчдийн бодлого чухал байх нь гарцаагүй.
Э.Нашка
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна