Улсын эх дагина Дондогдулам, Богдын хамт наадмын нээлтэнд залрав


Дөрвөн их ой давхацсан үндэсний их баяр наадмын нээлт болоод хаалтын үйл ажиллагаанд наадамчин олон сэтгэл хангалуун байснаа цахим ертөнцөөр илэрхийлсэн билээ. Энэ удаагийн наадмын нээлт хаалтын үйл ажиллагааны найруулагчийг сонгон шалгаруулалт явуулж тодруулсан билээ.

 

Энэ хүндтэй болоод хариуцлагатай ажлыг УДЭТ-ын найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулан тавьсан. Тэгвэл нээлтийн үйл ажиллагаанд Хүн гүрэн байгуулагдсанаас хойшхи өнөө цагийн тэмдэглэлт болон түүхэн үйл явдлыг уран сайхны аргаар зохиомжлон хүргэснийг санаж буй биз. Тэгвэл Улсын эх дагина Дондогдуламын дүр СТА Нармандах, Богдын дүрд МУАЖ Г.Мягмарнаран нар хамтран дүр бүтээснийг манай гэрэл зурагчин хальснаа буулгасан байна. 

 

Э.Нашка