Даяар дуурсагдах “дархан” гишүүн гэргийн хамтаар наадаж явна


Үндэсний их баяр наадам энэ өдрүүдэд тохиож байна. Даяар дуурсагдах дарван аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэргийн хамтаар төв асарт тухлан наадмын нээлтйн үйл ажиллагааг үзэж сонирхохоор хүрэлцэн ирлээ. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Хэнтийчүүд нь дархан аварга гэхээсээ илүүтэй дархан гишүүн хэмээн “өргөмжилдөг” гэлцэх юм билээ.

 

Тэр ч үүднээсээ Хэнтийчүүд төрд өөрсдийгөө төлөөлөх эрхмээр Б.Бат-Эрдэнэ аваргыг гурвантаа сонгон их итгэл үзүүлсэн. Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд спортын төдийгүй улстөрчийн арвин түүх намтартай нэгэн болоод буй. Харин энэ удаа тэрбээр цагаан өнгийн дээлээр гоёсон бол эхнэр Болормаа нь хөх өнгийн дээлээр гоён наадамлаж явна. 

 

Э.Нашка