Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэн мэндчилгээ дэвшүүлдэг билээ. Энэ үеэр түүнийг есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлнэ хэмээн зарласны дараа үндэсний бөхийн дэвээ шаваа хийн наадамчин олондоо төдийгүй есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Үүнийг харсан хүмүүс “Манай Ерөнхийлөгч ч аргагүй л олны өөртөө татахдаа гаргуун нэгэн шүү хэмээж байсныг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Санаж буй бол Ерөнхийлөгч урьд урьдны жилүүдийн шинэ жилийн баяраар дуу дуулан, жүжиглэх авьяасаа үзүүлсэн бол энэ удаагийн наадмаар үндэсний бөхийн дэвээ шаваа хийн гэнэтийн бэлэг барин олныг хөгжөөгөөд авна лээ. Түүний энэ жилийн наадмын гоёл нь бор шаргал өнгийн дээл байсан бөгөөд дэвэлтээрээ тэрбээр баяр наадмыг хөгжөөхийн сацуу улам чимсэн юм.
Э.Нашка
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна