О.Ган-Очир шиг эрэлттэй хүн урлагт алга


Хошин урлагийн “Өнгөт инээд” хамтлагийн гишүүн бүжигчин, жүжигчин явсан  О.Ган-Очир сүүлийн үед тун завгүй нэгэн болжээ. “UBS” телевизийн “Universe best songs”, “Tv miss” тэмцээнд ажиллаж байсан түүний хамгийн сүүлд, олны өмнө ил харагдаж буй ажил нь  Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн бүжгийн багш мөн баяр наадамд зориулан хийсэн клипний зураг авалт  бас болоогүй наадмын нээлт хаалтны үйл ажиллагаанд санаа тавин ажиллаж байгаа гэх. Хэзээд нь амарч, хэзээ нь гэр бүлдээ цаг зав зарцуулдаг юм бол оо гэж гайхах хүн олон байгаа биз. Тэр үнэхээр ажлын төлөө, бүр урлагийн төлөө төрчихсөн нь дээрх жишээн дээрээс бэлхнээ харагдаж байна. Бие жижиг ч бэлчээр томтой залуугийн ажилд амжилт хүсье.

 

 Э.Нашка