Энэ эрхмийг В.Агар гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Жүжигчин мэргэжилтэй. Эхнэр хүү охин хоёртой. Гэргий нь “Ану хатан” киноны найруулагч Т.Алтантуяа. Харин түүнийг нэрт жүжигчин Цагааны Цэгмэдийн зээ хүү гэдгшийг тэр бүр мэддэггүй болов уу. Тэдний гэр бүлийнхэн бүгдээрээ урлагийн хүмүүс гэдэг.
Тэрбээр саяхан “Эхнэр маань найруулагч, жүжигчин. Нэг гэр бүлийн хүмүүс урлагийн салбарт ажилладаг учраас ажлын төлөө маргалддаг, шүүмжилдэг, санал зөрөх, харилцан бууж өгөх, нэгнийгээ хурцлах гэх мэтээр бид хялбархан уусч, нэгдэж ажилладаг. Ажил дээр бол Алтантуяа миний хамтран зүтгэгч. Гэртээ бол сайн ээж, мэдрэмжтэй, ухаалаг, халамжит хань. Надад 100 хувь ачаалал өгдөггүй. Т.Алтантуяа бид хоёр хаана ч явсан цуг гэж мэдээрэй” гэсэн байна лээ. Урлагийн гэр бүлүүдийн түүчээ болж яваа тэдэнд сайн сайхныг хүсье.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна