1990-ээд оны сүүл үед Монголын рок, поп амьд хөгжмийн охидын хамтлаг гэдгээрээ цахиур хагалан гарч ирсэн “Уруулын будаг” хамтлаг тухайн үедээ мега старуудын нэг байлаа. Харин Жексон амьд гэдэг шиг Уруулын будаг хамтлагийн Ичко Монголдоо суурин амьдарч байгаа бөгөөд саяхны нэгэн арга хэмжээн дээр ийн хүрэлцэн ирсэн юм. “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж байсан охид нэг л өдөр усанд хаясан чулуу адил алга болж орхисон нь хамтлагийн ахлагч Дээгий алс Солонгосыг зорьсонтой холбоотой гэдэг.
Тэр цагаас тус тусын зам мөрийг хөөж, нам гүм болцгоосон тэднийг үгүйлэх фенүүд нь бишгүй тааралддаг. Домог болохоо шахсан “Уруулын будаг”-тай бүсгүйчүүдийн нэг, хамгийн хүчирхэг хоолойтой гэгддэг байсан Г.Ичинхорлоо буюу Ичко гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хэдэн жилийн өмнө БСШУЯ-нд Соёл урлагийн бодлогын газарт мэргэжилтэн хийн төрийн албан хаагч явсан тэрбээр хөөрхөн охидын ээж. Хувиараа бизнес эрхэлдэг эгэл даруухан залуутай гэр бүл болсон дуучин бүсгүйн охид Ану, Аида нэртэй гэх юм билээ.
Э.Нашка
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа