Цэнхэр дэлгэцээр айлын хойморт урилгагүй зочилдог тогооч Г.Тэнгисийг танихгүй монгол хүн үгүй биз ээ. Хоол хийх авьяасаа брэнд болгосон мань эр Монгол дахь Итали хоолны тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Италид тогоочийн боловсрол эзэмшсэн мань эр рестораны бизнест өрсөлдөж, УИД-ийн зүүн талд “Venezia” хэмээх илтали ресторанаа нээж олны танил эрхмүүдийг урьж нижгэр нээлтээ хийж байсан цаг саяхан.
Одоо тэр ресторанаар манай нөлөө бүхий эрхмүүд зочилж үдийн зоогоо барьдаг гэсэн шүү. Хар багын л санаанаас зохион элдэв хоол хийн хоёр дүүгээ дайлдаг байсан мань эр өөрийн сургалтын төвөө ч нээж амжсан сүүхэйтэй нэгэн. Мань хүнийг тогооч гэдгээр нь монголчууд андахгүй ч хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн ууган ач гэдгийг тэр бүр мэдэхгүй. Тэрбээр хөгжим бүжгийн дунд сургуульд хүртэл шалгуулсан ч тэнцээгүй гэдэг юм билээ. Харин энэ удааГ.Тэнгис киночдоо дэмжин явсан юм.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна