Монголдоо л шинэлэг, зоримог алхам хийж, телевизийн урлагт шинэ хуудас нээсэн энэ бүсгүйг "Өдөн дэр"-ийн С.Халиунаа гэдгээр нь монголчууд андахгүй. Жинхэнэ монгол төрхтэй хөтлөгч бүсгүй ОК савангийн рекламанд тоглож анх үзэгчидтэй танилцаж байсныг ч уншигчид санаж буй биз. Харин удалгүй хувийн амьдралдаа санаа тавьж, амьдралынхаа ханийг эргэлт буцалтгүй сонгосон нь алдарт "Швейцарь" Отгоо байсан билээ.
Гадаад, дотоодын шоронд хоригдож, их юм үзсэн толгой телевизээр харж дурласнаа өөрийн болгосон жаатай эрсийн нэг. Хурим найр хийгээгүй ч хосууд тун ч хангалуун чинээлэг амьдардгийг ойр дотныхон нь шагшдаг. Угийн сүйхээтэй Д.Отгонжаргал уул уурхайн бизнест тун ч одтой яваа гэнэ лээ. Харин хамгийн сүүлд л гэхэд “Авьяаслаг Монголчууд” телевизийн нэврүүлэгт түрүүлсэн хүүхдүүдэд 60 сая төгрөг өгнө хэмээн баахан сенсаацилсан түүнийг Швейцарь биш сенсааци Отгоо гэдэг болсон гэсэн. Хөтлөгч бүсгүй түүнд 2012 онд 5-р сарын 5-ны өдөр "Хатагтай" эмнэлэгт амаржиж, хүү төрүүлж өгч байсан бол 2014 онд дахин хүүтэй болж тэд хоёр хүүгийн ээж аав болцгоосон билээ.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна