Сонгууль болдгоороо болж ард түмэн өөрсдийнхөө сонголтыг хийлээ. МАН үнэмлэхүй ялалт байгуулан Засгийн газраа дангаараа бүрдүүлэх нь тодорхой болсон. Харин наадмын дараа намар гэдэг шиг сонгуулийн дараа суудлын таавар өрнөдөг нь бичигдээгүй хууль. Тэгвэл эрх барих болсон МАН-ынхан дунд сайдуудын нэрс яригдаж эхэлжээ. Бүр тодруулбал Хууль зүйн сайдаар Ц.Нямдоржийг томилоод “Үнэгний ав” ажиллагааг эхлүүлэх юмсан” хэмээн сагсчин Шараваа өөрийн цахим хуудаснаа постолсон байсныг санаж буй биз.
Тэгвэл тэр биеллээ олж Ц.Нямдорж хууль зүйн сайдаар томилогдох нь тун удахгүй шийдэгдэх нь. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийн постер дээрээ “ Зарим нэг нөхөд сонгуулийн дараа, авлигадсан мөнгөө аваад гадаадад очиж галуу шувууны мах идээд амар сайхандаа жаргана гэж бодож байж магадгүй. Монголын төр авлигачдынхаа араас явж, улсад учруулсан хохирлыг эргэн төлүүлж, хариуцлагыг нь хүлээлгэх болно” гэж байсныг санаж буй биз. Ямартаа ч давхар дээлний асуудал дээр анхаарч ажиллана гэж байсан МАН-ынхан Ц.Нямдоржоор “Үнэгний ав” ажиллагааг хийлгэх нь нэгэнт тодорхой болов бололтой.
Э.Нашка
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна