“Сэтгэшгүй” эмнэлгийн С.Хүрэлбаатарын хүсэл биелэх үү


“Сэтгэшгүй” эмнэлгийн эмч, ховсчин С.Хүрэлбаатарыг таньж мэдэхгүй хүн тун цөөхөн. Цөөхөн монгол эрчүүд хоёр эхнэртэй байж улс үндэстнийхээ хувь заяаг аварч хамгаалж, авч явж чадна хэмээн цээжээ дэлдсэнээсээ болж гэр бүлээ цуцлуулахдаа хүрч хоёр тийш болсон хэмээн хэсэгтээ л хэвлэлийн баатар явсныг санаж буй биз.

 

Ингэж хэлснээс хойш бараг дөрвөн жилийн нүүрийг үзжээ, мань хүн. Харин энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр үнэмлэхээ гардаж авсан түүнийг “Манай Хүрэлээ  гишүүн болчихвол одоо нэг хүслээ гүйцээж хоёр эхнэртэй болох тухай хуулийн төслийг санаачлан батлуулах эрх зүйн үндэс нь бүрдэх нь дээ” хэмээн ёжилж суух вэ. Ямартай ч тэрбээр энэ удаагийн сонгуульд эвсэл гэсэн нэрийн дор Их хуралд суухаар санаархлаа. 

 

 

Э.Нашка