Эхнэртээ насан туршдаа үнэнч байхаа Золбоот амласан гэнэ шүү


Жүжигчин Г.Золбоот өнөө хэр нь гэр бүлдээ үнэнч яваа гэж өөрийгөө тодорхойлдог юм билээ. Олон кинонд тоглож, нэр алдар нь түгж явсан залуу цагийнхаа дурсамжийг мань эр өдгөө ч нууцлах дургүй бөгөөд охид хүүхнүүдийн танилцах хүсэлт, хайрын захианд ёстой л нэг даруулах дөхдөг байж. Олонд танигдсан сайхан залуугийн эхнэрт ч зарим үед дарамт шахалт ирж байсан гэх.

 

Энэ талаар жүжигчин Г.Золбоот “Надад дурласан хүүхнүүд эхнэрийг минь нэг хэсэг их зовоодог байж билээ. Золбоотоос салаад өгөөч гэж утасдсан нь ч бий. Харин би тиймэрхүү асуудалд хутгалдах дургүй, эхнэртээ ин үнэнч” гэж ярьсан удаатай. Өөрийгөө хаана ч, ямар ч үед байгаагаараа байж чаддаг гэж үнэлэх дуртай Г.Золбоот харин хатуу тоглоом даадаггүй гэж үнэнээ хүлээсэн гэнэ.

 

“Үнэхээр тоглоом ч биш, шоглоом ч биш юмаар хүний дургүй хүргээд байвал яаж тэсэхэв дээ. Тэрний оронд яг юу хэлэх гээд байгаа, ямар юм харуулах гэснээ шууд л илэрхийлсэн нь дээр” гэж эгдүүцсэн жүжигчин эр өөрөө ч бусдаар тоглох дургүй гэсэн шүү.