Хошийн шогийн үзүүлбэрүүдээс гадна “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр” зэрэг хэд хэдэн кинонд тоглосон жүжигчин Батаа “Рекламны мангас”-аас гадна “Банш” гэх хочтой.
Тэр чухам яагаад ийм хочтой болсон талаараа "Миний бүтээсэн нэг дүр л дээ. "Х Түц" хамтлагтаа байхад телевизийн хошин шог тавьсан юм. Яагаав Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг том эгч нь болоод бөөрний өвчин тусдаг нэг номер байдаг юм. Тэрэн дээр Нарансолонго бид хоёр эхнэр нөхөр болоод гэртээ банш хийж "Мянган нэрийн барааны дэлгүүр" дээр зардаг. Тэр дүрийг бүтээснээс хойш л хүмүүс "банш" Батаа гэх болсон.
Дүр бүтээгээд, тэр нь хүмүүст хүрээд түүгээр маань намайг хочилж байгаа болохоор сайхан л байдаг юм. Ерөөсөө жүжигчин хүн гэдэг чинь бүтээсэн дүрээрээ олонд дуудуулах чинь сайхан шүү дээ. Одоо ч цол л авах үлдээ шив дээ" хэмээн ярьсан байдаг.
Тэгвэл “Банш” Батаа өвлийн өвгөн ааваас нэг зүйлийг хүсчээ. Тэр нь 85-70 кг болтлоо турах хүсэл гэнэ дээ. Гэвч фитнесээр хүртэл хичээллэж турахыг хүссэн тшшний хүсэл талаар болж тэрээр тураагүй байна.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ