Тэнгэр заяат Монгол эрчүүдийн цөсийг хөөргөм нэгэн сайхан уран бүтээл цацагдаад төдийлөн удаагүй ч хэдийнээ эрчүүдийн маань гангарах дуртай уран бүтээлийн нэг болоод байгаа.
Яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг, Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн аялгуу “Гангараа” хэмээх хийморьлог сайхан дуугараа МУСТА Н.Мөнгөншагай гангаран тунчиг догь яваа сурагтай. Энэ зун нилээдгүй хэдэн уран бүтээл дээр ажиллаж, олон сайхан бүтээл гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Харин дуучны маань дүүг Алтаншагай гэдэг бөгөөд ихэнх залуус маань түүнийг оддын үсчин гэдгээр нь сайн мэддэг юм. Одоогоос есөн жилийн өмнө үсчин болох гараагаа эхлэж байсан авъяаслаг залуу маань "Хос шагай" салоноо нээгээд тун ч их амжилттай яваа нэгэн.
Ази болон европ тивүүдийн тэмцээнүүс удаа дараа тэргүүн байруудыг хүртсэн. Саяхан болсон Ази тивийн хамгийн шилдэг үсчин шалгаруулах “Аsia open cut 2015” тэмцээнд өндөр амжилт гаргасан. Ямартай ч авьяаслаг ах дүү хоёртоо уран бүтээлийн ургац арвин байж хийж бүтээхийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна