Монголын тайз,дэлгэцийн урлагийг нуруундаа үүрч яваа шилдэг жүжигчдийн нэг нь Ц.Төмөрбаатар гэдэгтэй санал зөрөх хүн ховор биз ээ.
Аавынхаа эгэлгүй их авъяасыг өвлөсөн тэрээр 25-хан насандаа төрийн соёрхол хүртсэн билээ. Тэрээр “Алив тэр Чингисээ дахиад хийгээдэх, “алаад өгье” л дөө “хэмээн бардамхан хэлж олныг шуугиулж байсан юм. Ц.Төмөрбаатар хамгийн сүүлд “Үндэсний баялаг” кинонд тоглосноосоо хойш хэд хэдэн киноны гол дүр бүтээх урилга гардсан дуулдана.
Одоохондоо тэрээр юу хийж байгаагаа дэлгэхгүй байгаа аж. Киночдын ярьж буйгаар, Төмрөө ах эхнэр,хүүхдүүдээ эрхлүүлэнхэн амралтын байдалтай нам гүмхэн байгаа дуулдана. 60 насны босгыг алхаж явахад нь мэндэлсэн хүү нь аавын амин эрдэнэ,түүнийгээ харангуут аав зүгээр л “нураад” уначихдэг гэнэ.
Ц.Төмөрбаатар христчин хүн. Тэрээр амралтын өдрүүдээр “Амьд үг” сүмийн цуглаанд ирж залбирдаг болсоор 10 гаруй жилийг ардаа орхижээ. Хувийн амьдралаа олонд дэлгээд байдаггүй жүжигчин маань 14 насаар дүү гэргийтэй,хоёр охин, нэг хүүтэй. СУИС-д багшилж байхдаа ханьтайгаа танилцсан гэнэ билээ.
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ