Мино ээж болсноосоо хойш намбалаг болов уу гэлтэй. Түүнийг аав, ээжийнх нь хайрласан Т.Номин нэрээр нь биш Мино гэдгээр олон хүн танина.
Миног урлагийнхан төдийгүй бишрэн шүтэгчид нь гайхалтай хөдөлмөрч хэмээн үнэлдэг. “Хайрлаж чадах уу” уран сайхны киноны гол дүрд тоглож чадварлаг жүжигчин болохоо харуулсан Хэдхэн сарын өмнө амаржиж хүүтэй болсон Мино ээжийн завгүй ажлын хажуугаар шинэ уран бүтээл хийх төлөвлөгөө боловсруулж байсан гэлцэнэ. Тэрээр тун удахгүй шинэ уран бүтээлээрээ фенүүдтэйгээ уулзах нь.
Түүний хань Өвөрхангай аймгийн харьяат Ч.Бямбасүрэн эхнэр, хүү хоёртоо хайртай,халамжтай гэдэг янзтай хэмээн Миногийн найзууд ам булаалдан магтах. Эр хүний ухаанаар амьдралаа төвхнүүлэх, бизнесээ хөгжүүлэхийн зэрэгцээ эхнэрээ уран бүтээлээс нь хөндийрүүлэхгүйг хичээж явдаг залууд талархая.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна