Жим Кэригийн шинэ төрх


“Маск” киногоороо алдаршсан жүжигчин Жим Кэри  сахал ургуулж, шинэ дүр төрхтэй болжээ. 53 настай жүжигчин огт танигдамгүй дүр төрхтэй, бас шинэ найз бүсгүйтэйгээ Нью-Йоркийн гудамжаар зугаалж явахад нь паппарацууд гэрэл зургийг нь авчээ.

 

1987, 1995 онд хоёр удаа гэрлэж байсан тэрбээр сүүлийн жилүүдэд Жэнүэри Жонс, Лори Холден, Рене Зеллвегер зэрэг алдартай бүсгүйчүүдтэй болзож, заримтай нь сүй тавьж явсан ч түүний шинэ найз бүсгүйн тухай мэдээлэл хараахан алга.

 

Хамгийн сүүлд “Dumb, Dumber” кинонд тоглосноос хойш дорвитой уран бүтээл хийгээгүй тэрбээр “Bad Batch” хэмээх кино хийж, Киану Ривз, Суки Уотерхауз нарын оддыг тоглуулж байгаа гэнэ. Хар тамхины бүлэглэлийн тухай өгүүлэх энэ киноныхоо дүрд зориулж Жим Кэри сахал ургуулж байгаа ажээ.