Дунд сургуулийн нэг ангийн охид МУГЖ, дуучин Т.Ариунаа, поп дива дуучин Ж.Алтанцэцэг нарын тоглолтод анх оролцож, дуулж эхэлсэн "Гурван охин" хамтлаг тэр цагаас хойш тайзан дээр “амьдарсаар”аль хэдийн од болжээ.
Охидын шилдэг хамтлагийн ахлагч Д.Солонгыг элдэв янзаар ярьдаг ч дуучин маань тэр болгонд тайлбар тавиад байх нь ховор. Гоо сайхны мэс засалд ороод төрөл арилжсан мэт өөр царайтай болсон тухай нэг хэсэгтээ л шуугисан. Харин ч шинэ төрх нь түүнийг илүү сайхан болгожээ хэмээн бишрэн шүтэгчид нь хариу барьсан.
Алтны магнат Мянгаа захирал Солод нүд унагаж, энд тэнд дагуулан явж, гангарах болсон гэх яриа гарч байгаад намжсан. Дуучин Соло Монголын хамгийн анхны 3D рекламанд тоглосон.
Энэ мэтчилэн түүний тухай сайн муу мэдээ зөндөө дуулддаг. Харин дуучин маань уран бүтээлэсээ хөндийрсөнгүй,дуулсаар шүтэн бишрэгчдээ байлдан дагуулсаар явна.
Урлагийн бурхан тэнгэр түүнийг харамгүй ивээж,эрч хүч хайрласаар буй. Цагаан лимүзинтэй залуутай гэрлэж таван хүүхэдтэй болно хэмээн мөрөөддөг Соло хэзээ ээж болохыг таашгүй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна