Дуучин Номинжин хосоо олов уу?


Жинхэнэ төрмөл хоолой.давтагдашгүй авъяас заяасан дуучин гэвэл Номинжинг хэлэх биз ээ.

 

16 наснаасаа эхлэн дуулж олон улсын олон тэмцээн уралдаанд орсон түүнийг дэлхийн шилдэг дуучид хүртэл үнэлдэг.

 

Америкид нэлээлгүй олон жил амьдарч ногоон хоолтон болсон тэрээр эх орондоо өөрийн нэрийн ресторантай.

 

Нэг хэсэг Соёмбо хэмээх залуутай хамтдаа амьдарч гэр бүл болох дээрээ тулж байсан дуучин маань ганц бие болсноосоо хойш төдийлөн олны өмнө эрэгтэй хүнтэй гараагүй.

 

Тэгвэл 2 жилийн дараа Номинжин нэгэн залуутай манай дуранд өртөв.

 

Магадгүй шинэ хайраа олсон юм болов уу?