Олны нүдэнд гял цял харагдах сайхан залуу жүжигчин, загвар өмсөгч Амгаа өөрийн амьдралын талаарх дардан бус түүхийн талаар анх удаа ам нээжээ. Нүүр дүүрэн инээмсэглэх түүнийг 27 жил аавыгаа хайсан талаар хэн ч мэдэхгүй биз ээ. Олон үг нуршилгүй түүний сэтгэлийн үгийг хүргэж байна...
Түүний цахим хаяг: Amgaa hero
Өчигдөр тавьтаргүй залуу сахилгагүйтсэн бололтой тулхтай буурьтай байрын аавдаа алгадуулж байхтай таарав. Зэрвэс харахад зэмлэмээр ч тэр залуугийн өмнөөс байгаагийн жаргалыг мэдэрч л байгаа байхдаа, яасан ч сайхан азтай юм бэдээ гэсэншүү юм эргэлдээд элдэвийг л эргэцүүллээ..,
Амьдралд барьц алдах, асуудлуудаа өөрөө шийдэх гээд хүчин мөхөсдөх үедээ аав гэдэг хүн байсан бол уул нь.., гэх арга ядсан бодлууд ч орж ирэх үе байх л юм.
Энэ хүү олигтойхон хүн болоосой гэх эхийн минь өдий хүртэлх шаналлыг тэр хүн мэдрээгүй. Бүрэлдэхэд нь хоёулаа оролцчихоод бүүвэйн дуу аялж, уургаа амлуулснаараа эх хүн бүр цаашлаад эмээ өвөө минь эрхлүүлэх жаргалыг нь эдэлсэн ч эрийн цээнд хүргэх ялыг нь үүрсэн гэхээр дэндүү шударга бус санагдаад байхын.
Аав ээжийнхээ алдаа оноог үр хүүхэд нь шүүдэггүй юм гэнэлээ. Намайг хорвоод хүний тоо нэгээр нэмэх гээд ирэх үеийн намтар түүхийг би асуудаггүй, хойшид сонирхох ч үгүй, хэлсэнч сонсох ч үгүй.
Тоглоом булаацалдаад аавгүйгээр дуудуулах бага насандаа, тогоо тасдуулаад сууж байсан тарчигхан үедээ ч эд мөнгө биш эр хүн л дутаж байсныг энэ эрхэмийг олж уулзаад заавал ойлгуулнаа би!!!
Амьдралд ам гарч болдоггүй юм гэсэн. Гэвч хүсэж олдсон хүүхдээ битгий хэл, хүсээгүй хүнээс хүүхэдтэй болсон ч эсвэл бүр хүүхэдтэй хүнтэй суусан ч эцгийнхээ гаргасан алдааг давтах тэнэг үр биш гэдгээ өөртөө нотлох гэхдээ эцэг нь, маш сайн эцэг нь болноо гэж үргэлж боддог. Тиймдээ ч дагавар хүүхдийн тухай ярьж "далий гар"-аараа дандаа дуудуулдаг биз.
Алдаа гаргачихаад аавдаа алгадуулдаг, амжилт гаргачихаад үнэрлүүлж шагнуулдаг, үлгэр дуурайлал, өмөг түшиг аавтай хүмүүст өдий болтол сэмхэн дотроо өчнөөн ихээр атаархаж явсан юм билээ. Өчигдөрхөн л мэдлээ..,
Хүүхэд бишдээ өдий насанд хүнд гомдол тээж явна ч гэж юу байхав. Гэлээ ч хүлээлттэй байсан 27 жилийн гомдлоо хүүхэдтэй болж байж л бүр мөсөн мартах юм шиг байнаа..,
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 63 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1530 дуудлага иржээ
СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна