“Будаггүй уруулын амт”, “Өвөл, хайр”, “Би чамд”, “Ахиж би дурламааргүй байна” гээд өвөрмөц олон сайхан дуугаараа өөрийн гэсэн уран бүтээлийн орон зайг хэдийнэ бий болгосон нэгэн.
Харин түүний ойр дотныхон хийгээд эхнэрийнх нь найзууд түүний арга барилыг ойлгохгүй олог жил болж байгаа гэнэ. Тэртээ 2002 оноос хойш ханилсан эхнэр Сараа, хөөрхөн хүүхдүүдийнхээ тухай дуучин Т.Бичүү үргэлж нууцалж явдаг бөгөөд хэвлэлийнхэн хайр дурлалын талаар асуухад хээв нэг “ганц бие” хэмээн хариулдаг түүнд зарим нэгэн хүмүүс гомддог гэсэн.
Тэрээр үүнийгээ эхнэртээ болоод бусад өөрийнх нь амьдралыг мэддэг хүмүүст тайлбарлахдаа, уран бүтээлч хүний нэрд гарах нэг арга барил, тактик, яагаад гэвэл ганцаараа тэр дундаа хайрын дуу дуулдаг эрэгтэй уран бүтээлчдэд татагддаг охид бүсгүйчүүд ихэвчлэн үнэнч фэн байдаг бөгөөд ганц бие гэвэл шоу бизнесийн ертөнцөд мөн төдий чинээ олон эмэгтэй фэнтэй байх боломжтой, энэ нь цаашлаад ашиг орлого, тэр ч бүү хэл цомгийн борлуулалтад хүртэл нөлөөлнө” хэмээн эвтэйхэн аргалдаг гэнэ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 63 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийн төсөл хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1530 дуудлага иржээ
СЕХ: Сумын сонгуулийн хороо байгуулна
Сонгинохайрхан дүүрэгт 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна