Айл гэр үймүүлсэн Агий, Н.Номтойбаяр 2 дахин баригдав.


Сүүлийн үед айл гэр үймүүлсэн бүсгүй гэх тодотголыг нэрнийхээ өмнө зүүх болсон "Киви" хамтлагийн дуучин Агий ичээнээсээ гарч наргиж явна.

 

Хамгийн сүүлд 4 хүүдийн аав төрийн түшээтэй гадаадаар аялаж яваад папарацийн дуранд өртсөн Агий "амрагийн паянгаа" үргэлжлүүлсээр байгаа бололтой. Учир нь Агий. Н.Номтойбаяр хоёр дахин хамтдаа манай дуранд өртөх нь тэр. Олны танил бүсгүйчүүдийн онгироо зан уу? аль эсвэл хэтэрхий их цахим ертөнцийг ашигладагийнх уу? Агийг ичээнээсээ гарсаныг хайртай найзууд цахим ертөнцөд тарааж овжин сэтгүүлчидийн анхаарлыг нь татлаа.

 

Хаана хэнтэй юу хйиж байгаагаа нэг бүрчлэн постолдог түүний найзууд Агийг Зайсан дахь "LONDON PUB"-д байгааг төвөггүйхэн зааж өгсөн юм. Зөвхөн Агийг авахаар зорьсон зурагчин маань нөгөө л авгай хүүхний хэрүүлээс салдаггүй Н.Номтойбаярыг харах нь тэр. Найзуудтайгаа наргихдаа нууц амрагаа үүдэндээ дуудсан Агий бүүр "цагаандаа гарсан" мэт санагдана. Тойрогт нь гал түймэр гарч ард түмэн нь хэцүүхэн байхад авааль гэргий, хүүхдээ умартан " айлгүй " бүсгүй эргүүлж яваа Н.Номтойбаярыг тойргийн ард түмэн нь дахин сонгох болов уу?

 

Тэдний амраглалыг дахин дахин ил гаргахдаа бус тэд өөрсдөө хэнээс ч ичихээ байж хаа сайгүй хамт явах болжээ. 1988 онд төрсөн Агий өдгөө 3,4 залуустай хайр сэтгэлийн холбоотой болж нэр холбогдсон.  Агийгийн ачаар тэр залуус хэсэгтээ л хэвлэлийн бай болсон. Харин 1978 онд төрсөн Н.Номтойбаяр тоолвол гарын 5 хуруунд үл багтах бүсгүйчүүдтэй нэр холбогдож улмаар одоогоор 3 эхнэрийн 4 хүүхэдтэй. Ай хө хүний амьдарлаа гэж.