“Сайн үйлийн хариу эзэндээ биш юм гэхэд үр хүүхдэд нь заавал ирдэг”


Монголчууд эрт дээр үеэс ядуусын тэтгэж, өтгөсийг халамжлан, нялхсыг асрахыг үр хүүхдэдээ цаг ямагт захисаар ирсэн билээ. Сүүлийн үед олны танил тэр дундаа залуу бүсгүйчүүд нийгэмрүүгээ хандсан буяны ажилд идэвхтэй оролцох болжээ. Ард түмний дунд мисс хэмээн хүндлэгдэх болсон Д.Ариунцэцэг өөрийн хөдөлмөрлөж олсон цалингаа буяны үйлсэд хандивладаг уламжлалтай. Өмнө нь өрх толгойлсон эхчүүд болон хүүхдүүдэд тусалж байсан мисс энэ удаа шинээр баригдаж буй 3-дугаар төрөх эмнэлэгийн төрсний дараах тасгийг тохижуулах ажилд хандив өргөжээ.“Сайн үйлийн хариу эзэндээ биш юм гэхэд үр хүүхдэд нь заавал ирдэг” гэдэг. Тэгэхээр түүний дусал дуслаар хурааж байгаа энэ буяны үр бяцхан Хайрмаа охинд нь ирэх биз ээ.