Мисс Гантуяа 3 дахь хүүхдээ өлгийдөн авчээ


“Увс хүнс”-ийн захирал О.Амартүвшин Булган аймгийн харъяатай залуу. Увсын брэнд болсон чацаргана, Хархираа архийг үйлдвэрлэх болсноор Увсынх гэж андуурагдталаа тэнд ажилласан.

“MCS”, “Мобиком” гээд том компаниудад өндөр цалинтай, нэр хүндтэй ажиллаж байсан ч хувийнхаа бизнесийг хийхээр ажлаасаа гарсан нь амжилтанд хүрч, Монголын баян залуугийн тоонд багтсан. О.Амартүвшин өв залгамжилсан бус өөрийнхөө хөдөлмөрөөр хөл дээрээ зогссон залуу бизнесмэн.

“UFS” группын захирал О.Амартүвшин өмнө Мэри стопс эмнэлэгт ажилладаг эмч бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхдийн аав, ээж болсон. О.Амартүвшингийн ажил бизнес нь жигдэрсэн ч хувийн амьдрал нь асуудалтай болж анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэн.

Харин 2013 онд Монголын сайхан бүсгүй тэмцээний 2007 оын тэргүүн мисс Гантуяатай өнгөрсөн жил нижгэр хурим хийсэн. Мисс О.Гантуяа нөхөр Амартүвшингээс найман насаар дүү залуухан бүсгүй. Амартүвшин, мисс Гантуяа хоёрын ууган хүү нь томоо болсон. Харин саяхан 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэнэ.