Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ л шуугиан тарьсан "Шинэ үе" продакшны жүжигчин бүсгүйчүүдийн хэрэг намжаад удаагүй байгаа. Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул руу буцалсан халуун ус цацаж, биед нь хүнд гэмтэл учруулсан тул БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаад ирсэн.Урт хугацаанд эмнэлгээр явж эмчлүүлсэн Туулыг олон үзэгчид нь санасан нь лавтай. Тэрбээр “Хуримын сюрприз” кинонд жүжигчин Сөрөлт, Ууганбаяр, Золзаяа, Золбоот нартай хамтран тоглосон байна. Бүтэн 1 жилийн турш түлэнхий хэмээх аймшигт өвчнөөр шаналсан жүжигчин Оюунтуул энэ удаа биеийнх нь 50 хувь түлэгдэж яаралтай Солонгос улсыг зорьж хагалгаа хийлгэхээр болсон Чинтэнгис хүүд туслах аяныг эхлүүлжээ. Өөрөө түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж, энэхүү өвчинтэй өдөр бүр тэмцсэн болоод ч тэрүү жүжигчин бүсгүйн ийнхүү сайн үйлсийн аяныг эхлүүллээ. Энэхүү аянтай холбоотой мэдээллийг олон хүнд тараах зорилгоор тэрээр "Жүжигчин Оюунтуул" хэмээх цахим хаяг нээсэн байна. Маш олон хүмүүс сайхан сэтгэлээр нэгдэж бяцхан хүүд туслаасай хэмээн уншигчидийнхаа өмнөөс хүсэж байна.
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье
Олон удаагийн үйлдэлтэй, орон байрны хулгайн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ