Малайзын Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь 29 давхар орон сууцны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан талаар тус улсын http://www.nst.com.my/node/80272 сайтад мэдээлсэн.
Энэ талаар Гадаад хэргийн яамнаас энэ хэргийн талаар тодруулахад “Бангкок дахь Элчин сайдын яам болон Малайзад суугаа өргөмжит консулаас авсан мэдээллээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн О нь нас барсан байна.
Тэрбээр Малайзын Олон улсын (исламын) их сургуулийн дотуур байрны цонхоор унаж нас барсан байдалтай олджээ. О нь 29 настай. Тэрээр өрөөндөө гурван монгол эмэгтэйтэй хамт амьдардаг байсан гэх мэдээлэл байна. Тэд бүгд Малайзад сурдаг байсан" гэх тайлбарыг өгсөн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэг гарахын эмэгтэйчүүд хоорондоо маргалдсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс хамт амьдардаг гурван монгол оюутныг саатуулан байцаалт авахаар болжээ.
Учир нь өнгөрсөн ням гаригийн 11.00 цагийн орчимд амиа алдсан эмэгтэйн хөршүүд нь эмэгтэй хүний хашгирах дуу сонсогдлоо хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг.Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд бүсгүй өндрөөс унаж амиа алдсан байдалтай байжээ. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг нь хагарсан байдалтай байжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр Малайз руу явахаар болсон байна.
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье
Олон удаагийн үйлдэлтэй, орон байрны хулгайн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ