“Playboy Mongolia” сэтгүүлийн таван жилийн ойн баярт зориулсан томоохон арга хэмжээнээс “Оны шилдэг Playmate” шагнал гардсан Н.Энхмаа гэх шавилхан бүсгүй нүцгэн зураг, олны танил амрагийнхаа ачаар хормын зуурт л “од” болсон.1992 онд төрсөн тэрбээр "Playboy Mongolia" сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулсан бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь хэмээн үнэлдэг бөгөөд ийнхүү гоо зүйн өндөр шалгуурыг давж сайн үнэлгээ авсан Н.Энхмаагийн зургийг нэгэн уран бүтээлч бийр будгаар амилуулсан удаатай. Мөн уншигчид маань түүнийг МҮОНТ-ийн “Тусгай салаа” олон ангит уран сайхны киноны Сүлдийн дүрээр олонд танигдсан жүжигчин С.Алтанхуягийн найз бүсгүй гэдгээр нь сайн мэдэх биз ээ.Хайртай бүсгүйнх нь элдэв янзын эротик зургууд хэвлэлд дэлгэгдсэн ч үл тоож, хажуунаасаа салгахгүй дагуулж явдаг жүжигчин Н.Алтанхуяг саяхан албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулсан сурагтай. Манай зурагчины дуранд өртсөн Энхмаа энэ удаа нүүрээ хэтрүүлэн будаж, хүзүү нь ялгарч харагдана. Сүүлийн үед цэнхэр дэлгэцээр "НАМАЙГ СОНГО" хэмээн рекламдах болсон Энхмаа.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна